Системд нөлөө бүхий арилжааны банкуудын санхүүгийн гүйцэтгэлд хүмүүн капиталын нөлөө

Authors

  • Саруултөгс Нацагдорж
  • Эрдэнэбат Мөнхдалай МУИС
  • Энхбаяр Жамсранжав МУИС

Keywords:

банк, ашигт ажиллагаа, хүмүүн капитал, оюуны капитал

Abstract

Монгол Улсын банкны системд нөлөө бүхий банкуудын ашигт ажиллагаанд оюуны капиталын бүрэлдэхүүн болон хүмүүн капитал, бүтцийн капиталын ашиг, оруулсан капиталын үр ашгийн нөлөөг 2011-2021 оны санхүүгийн мэдээлэлд үндэслэн тооцлоо. Өгөгдлийг санамсаргүй болон тогтмол нөлөөллийн загвараар үнэллээ. Судалгааны үр дүнгээр хүмүүн капиталын үр ашиг нь нийт хөрөнгийн болон өмчийн өгөөжид эерэг нөлөө, бүтцийн капиталын үр ашиг нь нийт хөрөнгийн өгөөжид эерэг нөлөө, оруулсан капиталын үр ашиг нь өмчийн өгөөж, цэвэр хүүгийн түвшин, нийт хөрөнгийн өгөөжид аль алинд нь эерэг нөлөө үзүүлдэг болохыг харуулж байна.

Downloads

Published

2023-05-03