Татвараас зайлсхийх байдалд нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ

Authors

Keywords:

татвараас зайлсхийх, татвараас зугтах, татварын үр ашигтай хувь хэмжээ

Abstract

Бид татвараас зайлсхийх байдалд нөлөөлж буй хүчин зүйлсийг аж ахуйн нэгж, байгууллагуудын санхүүгийн тайлангийн мэдээлэлд үндэслэн тодорхойлох, тэдгээрийн нөлөөллийг тооцоолж салбар хоорондын харьцуулалт хийхийг зорьсон. Судалгааны түүвэрт 2013-2019 оны хооронд үйл ажиллагаа явуулж байсан 77,515 аж ахуйн нэгжээс загварын шалгуурын дагуу 15,184 аж ахуйн нэгжийн 106,288 санхүүгийн тайлангийн мэдээлэл сонгогдож үлдсэн. Үндсэн үр дүн аж ахуйн нэгжийн хэмжээ болон мөнгөн хөрөнгө нэмэгдэх тусам татвараас зайлсхийх байдал буурдаг, харин хөшүүрэг болон капиталжилт нэмэгдэх тусам татвараас зайлсхийх байдал нэмэгддэг болохыг харуулсан. Салбар хоорондын харьцуулалтын үр дүнд нийт 19 салбараас 17 салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн татвараас зайлхийж буй байдалд дээрх хүчин зүйлүүд эерэг болон сөрөг нөлөөтэй байсан.

Downloads

Published

2023-05-03