Биологийн хөрөнгийн бүртгэл, тайлагналын асуудалд

Authors

  • Эрдэнэсоёл Дуудгай

Keywords:

хөдөө аж ахуй, мал аж ахуй, бодит үнэ цэнэ, биологийн хөрөнгө, үнэлгээ

Abstract

Олон улсын хэмжээнд ХАА-н салбарын аж ахуйн нэгжүүдийн нягтлан бодох бүртгэлд тулгамдсан асуудал их байна. Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт дахь НББОУС-41 “Хөдөө аж ахуй”-н хэрэглээ харилцан адилгүй байна. Иймд уншиж судалсан материалаасаа түүвэрлэн НББОУС-41 болон бусад эрх зүйн баримтуудтай уялдуулан үндэсний стандарт болон зааварчилгаа, гарын авлага боловсруулж хэрэгжүүлж буй хөдөө аж ахуйн стандартын хэрэглээний хувьд өөрийн оронтой ойролцоо 10 улсыг төлөөлүүлэн авч судлав. Улмаар Монгол улсын Сангийн сайдын 2016 оны 411 тоот тушаалаар батлагдсан “Биологийн хөрөнгө ба түүнээс хүлээн авсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нягтлан бодох бүртгэлийн стандарт”-ын дагуу хагас суурин маллагаатай үхрийн фермерийн биологийн хөрөнгийг бодит үнэ цэнийн загвараар үнэлж бүртгэн, санхүүгийн тайланд толилуулах асуудлыг авч үзлээ.

Downloads

Published

2023-04-27