Дээд боловсролын байгууллагын тогтвортой хөгжилд чанарын менежментийн тогтолцоо (ISO 9001) нөлөөлөх нь

Authors

  • Мөнхханд Ж
  • Буянжаргал А

Keywords:

чанарын менежментийн тогтолцоо, байгууллагын чадамж, чанарын төлөвлөлт, хяналт, байнгын сайжруулалт

Abstract

Чанарын менежментийн тогтолцоо нэвтрүүлэхээс өмнө сургуулиудын менежментийн чадамж нь хангалтгүй, эрс сайжруулах шаардлагатай байсан бол хэрэгжүүлсний дараах судалгаагаар байгууллагын зорилго, зорилтын талаар хамт олны үнэлгээ 85.04% болж 13.72%-ийн өсөлт, байгууллага дахь манлайлах ур чадварын үнэлгээ 85.04% болж 8.14%-ийн өсөлт, үр дүнтэй бүтэц зохион байгуулалтын үнэлгээ 83.41% болж 14.09%-ийн өсөлт, байгууллагын идэвхжүүлэлт, хөшүүргийн үнэлгээ 63.72% болж 11.98%-ийн өсөлт, байгууллагын харилцаа хамтын ажиллагааны үнэлгээ 80.66% болж 6.52%-ийн өсөлт, байгууллагын зан үйл, соёлын үнэлгээ 85.41% болж 13.72%-ийн өсөлт, байгууллагын нөөц ашиглалтын үнэлгээ 80.76% болж 13.70%-ийн өсөлт, байгууллагын мэдлэг, инновацийн үнэлгээ 80.38% болж 11.62%-ийн өсөлт, байгууллагын бүтээмж, чанар, гүйцэтгэлийн үнэлгээ 85.65% болж 23.27%-ийн өсөлтийг тус тус үзүүлсэн байна. Нийт менежментийн чадамжийн дундаж 69.5 хувиас 82.43 хувь болж өссөн байна. Нийт асуумжийн үнэлгээнд Стьюдентийн шалгуураар статистик дүн шинжилгээ хийж үзэхэд 69 хариулт нь P<0.001-ийн түвшинд статистик үнэн магадтай ялгаатай өссөн бол 8 хариулт нь P<0.01-ийн түвшинд ялгаатай өссөн байна.

Downloads

Published

2023-03-03