Улсын их сургуулийг инновацийн чадавхиар үнэлэн зэрэглэл тогтоох нь

Authors

  • Заяа М
  • Биндиряа Д
  • Банзрагч М

Keywords:

олон шинжүүрт шийдвэр гаргалт, жин оноох, зэрэглэл тогтоох, төрийн өмчит их сургууль

Abstract

Өнөө үед үйл ажиллагаандаа хамгийн сайн, оновчтой, цаг үеэ олсон сонголт хийж, шийдвэр гаргана гэдэг нь менежерүүдийн өмнө тавигдаж буй томоохон сорилтуудын нэг юм. Сайн шийдвэр гаргахад юуны өмнө тухайн асуудалд нөлөөлж болох олон шинжүүрүүдээс хамгийн оновчтойг нь сонгож, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхдээ ашиглах нь чухал байдаг. Удирдахуйн ухаанд сүүлийн жилүүдэд “Олон шинжүүрт шийдвэр гаргалт”-ын аргыг түгээмэл ашиглах болсон. Энэхүү өгүүлэлд шийдвэр гаргалтанд ашигладаг олон аргуудаас TOPSIS аргыг ашиглан Монголын төрийн өмчийн томоохон их сургуулиудын инновацийн чадавхийг тодорхойлох 5 бүлэг, 18 үзүүлэлтээр үнэлж, зэрэглэл тогтоосон үр дүнг тусгав.

Downloads

Published

2023-03-03