Төрийн өмчийн их сургуулийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ гүйцэтгэх хүний нөөцийг судалсан нь
Keywords:
төрийн өмчийн их сургууль, хяналт-шинжилгээ, үнэлгээ, оролцооAbstract
Олон улсад боловсролын тогтолцоогоо нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, хэрэгцээнд нийцүүлэн шинэчлэх ажлыг сүүлийн 30 гаруй жилд эрчимтэй хийж байна. Боловсролын шинэчлэлийн чиг хандлагыг авч үзвэл орц, үйл явцыг чухалчилсан тогтолцооноос үр дүн, чадамж, чанарыг чухалчилсан тогтолцоонд шилжиж байна. МУ-д дээд боловсрол олгох өмчийн олон хэлбэр бүхий 90 гаруй сургууль зэрэгцэн оршиж үйл ажиллагаа явуулах болсон нь сургалтын байгууллагуудад дотоодын болон хөндлөнгийн үнэлгээ хийх зайлшгүй шаардлага урган гарч байна. Түүн дотроо байгууллага өөрийн үйл ажиллагаанд байнгын тасралтгүй хяналт шинжилгээ хийх нь чанарыг байнга тогтмол тасралтгүй сайжруулах үндэс нь юм.