Суралцахуйн үр дүнд суурилсан боловсролын чанарын баталгаажуулалтын тогтолцоо

Authors

  • Тунгалаг Ж

Keywords:

суралцахуйн үр дүн, урьдчилсан магадлан итгэмжлэл, хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын тогтолцоо

Abstract

Шинжлэх ухаан, технологийн хөгжил хурдсахын хирээр ажил мэргэжил, түүнд шаардагдах ур чадваруудын хэрэгцээ хувьсан өөрчлөгдөж урьдчилан таамаглах аргагүй болж байна. Ажил олгогч, дээд боловсролын сургалтын байгууллага, төгсөгчдийн аль алинд энэ асуудал бэрхшээл учруулж, хамтын шийдэлд хүрэх арга замуудыг хайж байна. Өөрчлөгдөн буй хэрэгцээ шаардлагад илүү уян хатан зохицох, тухайн ажил мэргэжилд шаардагдах ур чадварыг бие даан үр дүнтэй хөгжүүлэх ерөнхий ур чадваруудыг эзэмшүүлэх нь боловсролын үндсэн зорилго төдийгүй хувь хүний, нийгэм эдийн засгийн хөгжлийн гол хандлага боллоо. Боловсролын чанар нь эдгээр ур чадваруудыг хэрхэн урьдчилан тодорхойлж, төлөвлөн хэрэгжүүлж, үнэлж, сайжруулж байгаагаар хэмжигдэх болов. Сургалтын агуулга, сурлагын амжилтаар боловсролын чанарыг үнэлдэг уламжлалт тогтолцооноос суралцахуйн үр дүнг баталгаажуулдаг тогтолцоо руу шилжихэд хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэл чухал үүрэгтэй төдийгүй боловсролын чанарын шинэчлэлд олон нийтийн оролцоо, боловсролын үнэ цэнийг нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлэх боломжтой нь зарим жишээгээр харагдаж байна. Хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэл хийхэд тулгарч байгаа асуудлуудыг тогтоон, шийдвэрлэх арга замыг тодорхойлох нь хэрэгжиж байгаа хөтөлбөрийн, түүнчлэн байгууллагын магадлан итгэмжлэлийг харилцан уялдаатай, үр дүнтэй хэрэгжүүлж, Монгол улсын дээд боловсролын чанарын баталгаажууллын үндэсний тогтолцоог хөгжүүлэхэд түлхэц болох юм.

Downloads

Published

2023-03-03