Газрын нөхөн олговрын үнэлгээний зарим асуудал

Authors

  • Хүрэлбаатар Батжаргал
  • Болор Бүрэн

Keywords:

газрыг эргүүлэн авах, нөлөөлөлд өртөгч, нөхөн олговор, нөхөн олговрын үнэлгээ, нөхөн олговрын өртгийн шинжилгээ

Abstract

Манай улсын нийслэл Улаанбаатар хот нь 1.4 сая гаруй оршин суугчтай болж, гэр хороолол нь өдөр ирэх тусам хаяагаа тэлж байна. Хотын гэр хорооллыг хөгжүүлэх, барилгажуулах, хот дахин төлөвлөлт, нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөхөд тулгарч байгаа гол асуудлуудын нэг нь газрын нөхөн олговрын үнэлгээний асуудал юм. Иргэд, аж ахуйн нэгж эзэмшсэн газартаа амьдрах, үйл ажиллагаа явуулах зорилгоор орон байр барих, орчноо сайжруулахаар ихээхэн хөрөнгө, хөдөлмөр хугацаа зарцуулсан байдаг бөгөөд газар, түүний дээрх барилга байгууламж ба тохижилтын нөхөн олговрыг үндэслэлтэй, хүлээн зөвшөөрөхүйцээр үнэлэх нь газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах үйл ажиллагааны хамгийн чухал асуудал болж байна. Иймээс Нийслэлийн засаг даргын захирамжаар 2013 оноос хойш олгосон нөхөн олговрын өртөгт судалгаа хийж, газрын нөхөн олговрын үнэлгээг үндэслэлтэй тогтооход харгалзан үзэх хүчин зүйл, өнөөгийн эрх зүйн зохицуулалтад үнэлгээний үйл ажиллагааг нийцүүлэх чиглэлд энэхүү судалгааг хийлээ.

Downloads

Published

2023-03-03