Нягтлан бодох бүртгэлийн хамрах хүрээг өргөтгөх шаардлага

Authors

  • Саруултөгс Нацагдорж

Keywords:

нягтлан бодох бүртгэл, хүний нөөцийн нягтлан бодох бүртгэл, хүн нөөц, хүн хөрөнгө

Abstract

Үйл ажиллагааны үр дүнг мөнгөн нэгжээр илэрхийлэн бүртгэж, нэгтгэн дүгнэн мэдээллээр хангах үүргийг “Нягтлан бодох бүртгэл” хүлээдэг. Компанийн удирдлага, хөрөнгө оруулагчид болон оролцогч талууд нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн чанарыг сайжруулж байхыг шаардсаар ирсэн. Мэдээллийн технологи хөгжихийн хэрээр нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа хөнгөвчлөгдөж, чадавх нь сайжирч байгаа хэдий ч үйл ажиллагаандаа ашиглагдаж буй нөөцүүд, тэдгээрийн үр ашгийн талаарх мэдээллийн эрэлт хэрэгцээ бүрэн хангагдахгүй байсаар байна. Учир нь шийдвэр гаргалтын оновчтой байдлыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаанд оролцогч нөөцүүдийг бүрэн таньж ойлгох асуудал чухал бөгөөд мэдлэгт суурилсан бизнес хөгжиж буй өнөө үед бизнест оролцогч нөөцүүдийн нэг болох хүн нөөцийг бүртгэх асуудал нягтлан бодох бүртгэлд шийдэгдээгүй хэвээр байна. Үүнийг нягтлан бодох бүртгэл, тэр дотроо хүний нөөцийн бүртгэлийг судалдаг эрдэмтдийн бүтээлийг унших, бичиг баримтын харьцуулалт, анализ судалгаа хийх арга замаар нягтлан бодох бүртгэлийн хүрээг өргөтгөх, Монгол улс дахь хүний нөөцийн бүртгэлийн хэрэгцээ шаардлагын талаар энэ өгүүлэлд авч үзлээ.

Downloads

Published

2023-03-03