Аж ахуйн нэгжүүдийн орлого, зардлын тайлагналд НӨАТ-ын шинэчлэлийн үзүүлсэн нөлөө

Authors

Keywords:

НӨАТ-ын шинэчлэл, далд эдийн засаг, тайлагнал, ялгаврын ялгавар үнэлэгч

Abstract

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) нь Монгол улсын төсвийг бүрдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой татварын төрөл юм. Энэхүү судалгаагаар бид НӨАТ-ын шинэчлэл нь далд эдийн засгийг багасгахад хувь нэмрээ оруулж чадаж байна уу гэдгийг аж ахуйн нэгж, байгууллагуудын орлого, зардлын үзүүлэлтүүд дээр үндэслэн танадахыг зорьлоо. Ингэхдээ Дархан-Уул аймагт үйл ажиллагаагаа явуулдаг 194 компанийн 2014-2016 онуудын татварын тайлангийн үзүүлэлтүүдийг ашиглан ялгаврын ялгавар (difference-in-differences) аргаар тогтмол нөлөөний загварыг (fixed effect model) үнэлэхэд жижиг аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлого дундажаар 108.9 сая төгрөгөөр нэмэгдэж тайлагнагдсан ба энэ хэрээр далд эдийн засгийг багасгаж чадсан байна. Мөн НӨАТ төлөгч жижиг аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлого дундажаар 135.0 сая төгрөгөөр нэмэгдэж харин НӨАТ төлөгч бус жижиг аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлого буурч тайлагнагдсан нь иргэд сугалаанд оролцохын тулд НӨАТ төлөгч аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлэхийг илүүд үзэж буйтай холбоотой гэж үзэж байна.

Downloads

Published

2023-03-03