ЭДЦС ТӨХК-ийн зардлын мэдрэмжийн шинжилгээ ба эконометрик загварчлал

Authors

  • Адъяацогт Х
  • Үнэнбат Буяндэлгэр

Keywords:

цахилгаан, дулаан, эрчим хүч, эконометрик шинжилгээ, мэдрэмж, орц, гарц, зардал

Abstract

Эрчим хүчний салбар нь улс орны аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, түрүүлж хөгжүүлэх шаардлагатай эдийн засгийн суурь салбар мөн. Цахилгаан, дулааны эрчим хүчний үйлдвэрлэлийн үйл ажиллагааны гол онцлог нь энэ салбарын үйлдвэрийн газрууд бүх бүтээгдэхүүнээ шууд хэрэглэгчдэд хүргэдэг, агуулахын болон дуусаагүй үйлдвэрлэлийн нөөц бүтээгдэхүүн гэж байдаггүй, тайлангийн хугацаанд гарсан бүх зардлыг үйлдвэрлэн гаргасан цахилгаан, дулааны эрчим хүчний өртөгт шингээдэг, бусад үйлдвэрүүдийн нэгэн адил бэлэн бүтээгдэхүүний үлдэгдэл дуусаагүй үйлдвэрлэлд зардал хуваарилах тухай асуудал гардаггүй, хэрэглээнээс хамаарч, түүнд зохицуулан үйлдвэрлэлээ зохион байгуулах шаардлагатай болдогт оршдог. Цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэгчийн орцууд буюу зардлууд нь үйлдвэрлэлийн хэмжээ буюу цахилгаан, дулааны эрчим хүч түгээлтэнд хэрхэн нөлөөлдөг, эдгээр орцуудаас хамаарах гарцын мэдрэмж нь ямар байдгийг тодорхойлох зорилгоор энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэлээ. Судалгааны ажилд Кобб-Дугласын үйлдвэрлэлийн функц дээр тулгуурласан эконометрикийн шинжилгээ, ахиу биет бүтээгдэхүүн дээр тулгуурласан орцоос хамаарсан гарцын мэдрэмжийн шинжилгээний аргачлалыг ашиглалаа.

Downloads

Published

2023-03-03