Компанийн санхүүжилтийн бүтцийг оновчлох нь

Authors

  • Баасандорж Ламгомбо
  • Батдаваа А

Keywords:

олон шалгуурт бутархай шугаман программчлалын бодлого, зорилтот программчлал, эргэлтийн харьцаа, өрийн харьцаа

Abstract

Энэхүү өгүүлэлд Х компанийн хөрөнгө, түүний санхүүжилтийн бүтцийн боломжит нормыг өнгөрсөн 4 жилийн бодит тоон мэдээлэл болон тухайн компанийн гаргасан ирээдүйн 20 жилийн урьдчилан төсөвлөсөн санхүүгийн тайлангийн тоон мэдээлэл зэрэгт тулгуурлан Г. В. Савицкаяагийн загварын дагуу дундаж үзүүлэлтээр тодорхойлсон. Уг үр дүнд үндэслэн олон зорилгын функц бүхий шугаман программчлалын бодлогын тавил боловсруулан түүнийг зорилтот программчлалын арга, Тейлорын цувааны дөхөлтийн арга зүй зэргийг ашиглан тооцооллыг гүйцэтгэсэн болно. Бидний судалгаа, тооцооллоор Х компанийн хөрөнгийн 57% нь эргэлтийн хөрөнгө, 43% нь эргэлтийн бус хөрөнгө байхаар, харин хөрөнгийн санхүүжилтийн бүтцийн 29% нь богино хугацаат өр төлбөр, 31% нь урт хугацаат өр төлбөр, 40% нь эзэмшигчийн өмч байхаар байгаа бөгөөд уг бүтцийг хангаж байхын тулд эргэлтийн харьцааг хамгийн багадаа 2:1, өрийн харьцааг хамгийн багадаа 6:4, хуримтлагдсан ашгийг ямагт тэгээс их байх, хөрөнгийн ашигт ажиллагааг хамгийн их байхаар бодлогын тавилыг боловсруулсан. Ийнхүү эдгээр тооцооллыг гүйцэтгэснээр Х компанийн эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгийн харьцаа 57:43, санхүүжилтийн бүтэц 9:6:85 (богино ба урт хугацаат өр, эзэмшигчийн өмч) гарч бидний оновчлохыг зорьсон зорилгын функцийг хангасан үр дүн гарлаа.

Downloads

Published

2023-03-03