Үйлдвэрлэлийн үндсэн тоноглолын анхны худалдан авалт болон ашиглалт, үйлчилгээний зардлын төлөв: ЭДЦС ТӨХК-ийн жишээн дээр

Authors

  • Үнэнбат Буяндэлгэр

Keywords:

үндсэн тоноглол, урсгал засварын зардал, хөрөнгө оруулалт, зуух, турбин, хөрөнгийн төсөвлөлт, гүйцэтгэл

Abstract

Монгол улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 2016 онд 5,802.4 сая.кВт байна. Нийт үйлдвэрлэсэн цахилгааны 95.8%-ийг дулааны цахилгаан станцаар, 1.5%-ийг усан цахилгаан станцаар, 2.7%-ийг нар салхины эх үүсвэрээр, 0.1%-ийг дизель станцаар тус тус үйлдвэрлэсэн байна. Сүүлийн 5 жилд дундажаар 7,747.7 мян.Гкал дулаан эрчим хүч үйлдвэрлэж 47.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Эрчим хүчний салбарт тулгардаг нэг гол асуудал нь сүүлийн 5 жилийн байдлаар 30 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Эрчим хүчний салбарын хувьд бүтээгдэхүүний өөрийн өртгийг үнэн бодитой тодорхойлох, бүтээгдэхүүний өртөгт хамаарах зардал, зардлын бүртгэл, өртгийн мэдээлэлд үндэслэсэн эрчим хүчний өөрийн өртөг болон үнэ, тарифын асуудал байдаг. Иймд тус салбарын нийт зардалд ихээхэн хувийг эзэлж байгаа зардлуудыг нарийвчлан судлах шаардлагатай байна. Тус салбарын нийт хөрөнгийн 90% нь үндсэн хөрөнгө эзэлдэг, үүнтэй холбоотой үндсэн хөрөнгийн элэгдэл, засвар үйлчилгээний зардал нь нийт зардлын 60 орчим хувийг эзэлж байна. Иймд үйлдвэрлэлийн нийт зардалд эзлэх үндсэн тоноглолын их засвар болон урсгал зардлыг үнэн бодитой бүртгэж,тайлагнаж байгааг судлан дүгнэлт, санал өгөх зорилготой юм.

Downloads

Published

2023-03-03