Нягтлан бодох бүртгэлийн дадлагын сургалтын практикт мэдээллийн технологийг үр дүнтэй ашиглах нь

Authors

Keywords:

мэдээллийн технологи, дадлагын сургалт, онлайн платформ, программ хангамж

Abstract

Бизнесийн үйл ажиллагаа өргөжин тэлж, удирдлагын бүхий л хүрээнд мэдээллийн технологийг ашиглах болсон. Энэ нь тэнд ажиллах боловсон хүчний мэдлэг чадварыг нэмэгдүүлэх хэрэгцээг бий болгож байна. Орчин үед нягтлан бодогчид зөвхөн бүртгэх, тооцоолох ажлыг гүйцэтгэх бус санхүү, бүртгэлийн программ хангамж болон мэдээллийн технологийн хэрэгслийг ашиглаж чаддаг, бүртгэлээр бий болсон мэдээллийг шийдвэр гаргалтандаа ашиглаж чаддаг, тасралтгүй сурч, хөгжих чадваруудыг эзэмшсэн байх шаардлагууд тавигдах болжээ. Ийм шаардлагуудыг биелүүлэх нэг арга зам нь нягтлан бодох бүртгэлийн чиглэлийн их, дээд сургуулийн сургалтанд мэдээллийн технологийг үр дүнтэй ашиглах явдал юм. Энэхүү судалгааны ажлын хүрээнд дадлагын сургалтын онлайн программ нэвтрүүлэн туршилт хийж, үр дүнг тодорхойлсон болно.

Downloads

Published

2023-03-03