Жижиг, дунд аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлагналын олон улсын стандарт нэвтрүүлсний үр нөлөө

Authors

  • Баттуяа Дэмбэрэл
  • Лхагвасүрэн Дорж
  • Хишигбаяр Лхагвасүрэн

Keywords:

СТОУС нэвтрэлт, санхүүгийн тайлангийн шинж чанар

Abstract

Манай улсад жижиг, дунд аж ахуйн нэгж (ЖДААН)-ийн санхүүгийн тайлагналын чанарыг дээшлүүлэх үүднээс ЖДААН-ийн санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС)-ыг 2011 оноос нэвтрүүлж эхэлсэн. Энэ стандартын үр нөлөө, ач холбогдлыг үнэлэх зорилгоор 2014 онд 161, 2018 онд 222 ЖДААН дээр санхүүгийн тайлагналын чанарын хэмжигдэхүүнүүдийг ашиглан хэмжиж, стандарт нэвтрэлтийн үр нөлөө хэрхэн өөрчлөгдөж байгааг харьцуулан судаллаа. Судалгааны явцад СТОУС нэвтрэлт зардал ихтэй, нягтлан бодогчдын бодит хэрэгцээнд тулгуурлан сургалтыг хангалттай зохион байгуулж чадахгүй байгаа нь ажиглагдсан. Мөн ЖДААН-үүдийн санхүүгийн тайлагналын стандартын нэвтрэлт хангалттай биш байгааг харуулж байна. ЖДААН-ийн СТОУС-ын нэвтрэлт нь 2014 ба 2018 оны хооронд сайжирсан үзүүлэлт харагдаж байгаа ч үнэн зөв байх хэмжигдэхүүний хувьд ач холбогдолтой ялгаа гараагүй. Энэ нь ЖДААН-үүд санхүүгийн тайлангаа үнэн зөв илэрхийлэхэд тодорхой хүчин зүйлийн нөлөөлөл байгааг харуулж байна. Иймд санхүүгийн тайланг үнэн зөв бэлтгэн гаргах талаар илүү анхаарч ажиллах хэрэгтэй байна.

Downloads

Published

2023-03-03