Аудитын нотлох зүйлийн чанарыг үнэлэх нь
Keywords:
гүйцэтгэлийн аудитын нотлох зүйл, нотлох зүйлийн шалгуур үзүүлэлтүүдAbstract
Аливаа тайлангийн үр дүнг баталгаажуулах үндсэн хэрэгсэл нь нотлох зүйл байдаг. Өөрөөр хэлбэл тайлангийн чанарын түвшинг илэрхийлэх гол үзүүлэлт нь нотлох зүйлийн баталгаатай байдал юм. Гүйцэтгэлийн аудитын стандартад зааснаар нотлох баримт нь найдвартай, хангалттай, учир холбогдолтой байх гэсэн шалгууруудыг хангах ёстой. Иймээс гүйцэтгэлийн аудитын нотлох зүйл нь стандартын шалгууруудыг хангаж чадаж байгаа эсэх, аудитын нотлох зүйл цуглуулахад ямар бэрхшээл тулгарч байгааг илрүүлэх зорилгоор энэхүү судалгааг хийсэн. Судалгаанд нийслэлийн аудитын газрын гүйцэтгэлийн албаны 15 мэргэжилтнийг хамруулан асуулгын аргаар судалгаа авахад тухайн мэргэжилтнүүдийн цуглуулсан нотлох зүйл нь стандартын найдвартай, хангалттай, учир холбогдолтой байх гэсэн шалгууруудыг дунд (5 онооноос 2.85) түвшинд хангаж байна гэсэн үр дүн гарсан. Мөн гүйцэтгэлийн аудитын нотлох зүйлийг хаана цуглуулснаас үл хамааран нотлох зүйлийн чанар ижил түвшинд
байна.