Нэгдмэл тайлагнал: хэрэгжилт - ажиглалт

Authors

  • Чимидсүрэн Ч

Keywords:

нэгдмэл тайлан, Нэгдмэл Тайлагналын Олон Улсын Зөвлөл, Нэгдмэл тайлагналын үзэл баримтлал, үнэ цэнийг бий болгох, санхүүгийн бус мэдээлэл, эдийн засаг, нийгэм хүрээлэн буй орчин, засаглалын тайлагнал

Abstract

Нэгдмэл тайлагнал бол санхүүгийн болон санхүүгийн бус мэдээллийг нэгтгэн, бүрэн дүр зургаар байгууллагын үнэ цэнийг товч тодорхой мэдээлэхийг зорьдог. Практикт энэ асуудал эхлэлийн шатандаа байна. Нэгдмэл тайлагнал гэж юу вэ, түүний ач холбогдол нь юу вэ, түүнийг яаж тайлагнах вэ гэдэг асуултуудад олон компаниудын хувьд эргэлзээтэй байна. Энэ сэдвээр 2014 оны Дэлхийн нягтлан бодогчдын чуулга уулзалт (Итали), 2015 оны Ази номхон далайн нягтлан бодогчдын олон улсын хурал (Солонгос), 2018 оны Нэгдмэл тайлагналын олон улсын зөвлөл болон Компанийн засаглалын олон улсын сүлжээний хамтран зохион байгуулсан хурал (Япон)-уудад хэлэлцэгдсэн зарим анхлан хэрэгжүүлэгчид, зохицуулагч байгууллагын төлөөлөл болон судлаачид, тэдний судалгааны материалд тулгуурлан нэгдмэл тайлагналын өнөөгийн байдал дэлхийн зарим улс оронд хэрхэн хэрэгжиж байгааг ажигласан судалгааны тухай авч үзсэн.

Downloads

Published

2023-03-03