Хүний нөөцийн нягтлан бодох бүртгэл, тайлагналыг нэвтрүүлэх шаардлага

Authors

  • Саруултөгс Нацагдорж

Keywords:

хүний нөөц, хүний нөөцийн мэдээлэл, хүний нөөцийн нягтлан бодох бүртгэл

Abstract

Мэдлэг, ур чадварт суурилсан бизнес хөгжиж буй өнөө үед байгууллагын зорилго, стратеги, төлөвлөлт зэргийг хангах гол суурь нь хүний нөөц юм. Түүнийг удирдан зохион байгуулах, сурган хөгжүүлэх, хянах, тайлагнах чиг үүргийн хэрэгжилтийг хүний нөөцийн нягтлан бодох бүртгэл ба цахим системд суурилан хэрэгжүүлэх боломж Монгол улсад бүрдээд байна. Иймд хүний нөөцийн нягтлан бодох бүртгэлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь мэдээллийн иж бүрэн системийг бий болгох, дотоод, гадаад тайлагналын чанар сайжрах, удирдлагын шийдвэр гаргалтын оновчтой байдал нэмэгдэх, байгууллага тогтвортой ажиллах зэрэгт нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм. Энэхүү өгүүллээр хүний нөөцийн нягтлан бодох бүртгэлийн тайлагналын асуудлыг судалж Монгол улсын аж ахуйн нэгж, байгууллагуудад нэвтрүүлэх, хөгжүүлэх шаардлагатай байна гэдгийг товч авч үзнэ.

Downloads

Published

2023-03-03