Монгол Улсын нягтлан бодох бүртгэл, аудитын эрх зүйн шинэчлэлийн явц, сорилтууд

Authors

  • Болормаа Б

Keywords:

СТОУС/УСНББОУС, Засгийн газрын санхүүгийн удирдлагын мэдээллийн систем, бүртгэлийн валют, аудитын чанарын хяналт, төвлөрийг сааруулах, сайн туршлага, дахин хуваарилах

Abstract

Нягтлан бодох бүртгэлийн үе шат бүрт хэрэглэгдэх арга хандлага, маягт аргачлал, стандартууд нь аж ахуйн нэгж, байгууллагын өмчийн хэлбэр, эдийн засгийн ангиллаас хамаараад өөр өөрийн онцлогтой төдийгүй мөн нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад жил бүр өөрчлөлт орж байгаа нягтлан бодох бүртгэлтэй холбоотой заавар, журам, стандартыг Сангийн яамнаас боловсруулан батлуулсаар байна. Сүүлийн жилүүдэд бизнес эрхлэгчдийн тоо байнга нэмэгдэж, аж ахуйн үйл ажиллагаа нь глобалчлагдахын хэрээр нягтлан бодох бүртгэл, аудитын төрийн чиг үүрэг улам нэмэгдэх болов. Төвлөрлийг сааруулах чиглэлээр төрийн зарим чиг үүргийг шударга өрсөлдөөний зарчмаар шилжүүлэх, стандартыг өөрийн улсын онцлогт нийцүүлэн мөрдүүлэх, нягтлан бодогчдын мэргэжлийн түвшин, ирээдүйн хэрэгцээг тодорхойлох шаардлага тулгамдаж байна.

Downloads

Published

2023-03-03