Санхүүгийн болон Удирдлагын нягтлан бодох бүртгэлийн хөгжилд мэргэжлийн тэнхимийн гүйцэтгэсэн үүрэг

Authors

  • Нямаа Дуламсүрэн
  • Тунгалаг Нацагдорж

Keywords:

нягтлан бодох бүртгэл, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, мэргэжлийн судалгаа хөгжүүлэлт, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн байгууллагын хөгжил

Abstract

1993 онд Нягтлан бодох бүртгэлийн тухай анхны хууль батлагдсанаар нягтлан бодох бүртгэл, аудитын харилцааны эрх зүйн орчин шинээр бий болж, өнөөгийн нягтлан бодох бүртгэлийн тогтолцооны суурь тавигдсан юм. Олон улсын жишигт нийцсэн нягтлан бодох бүртгэлийн мэдлэгтэй мэргэжилтэн бэлтгэх шаардлагын дагуу өнөөдрийн түвшинд тус тэнхимээс санхүүгийн нягтлан бодох бүртгэлийг Санхүүгийн бүртгэл-1, Санхүүгийн бүртгэл-2, Санхүүгийн ахисан түвшний бүртгэл, Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, Улсын секторын нягтлан бодох бүртгэл, Салбаруудын нягтлан бодох бүртгэл, Нягтлан бодох бүртгэл-Англи хэлээр, Санхүүгийн тайлагнал, толилуулга; Зардал-удирдлагын бүртгэлийг Зардлын бүртгэл, Удирдлагын бүртгэл, Зардал-Удирдлагын бүртгэл, Бүтээгдэхүүний өртөг тооцолт, Ахисан түвшний удирдлагын бүртгэл зэрэг хичээлүүд болгон агуулгын хувьд гүнзгийрүүлэн, шинэчлэн сайжруулж хөгжүүлэн мэргэжлийн сургалтыг явуулж байгаа ба дээрх чиглэлүүд нь нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн судалгааны үндсэн сэдэв болж судалгааны ажлууд тогтмол хийгдэж байна.

Downloads

Published

2018-03-31