Орос улсын нягтлан бодох бүртгэлийн онцлог, Монгол улсад нягтлан бодох бүртгэл үүсэж хөгжихөд нөлөөлсөн нь

Authors

  • Моломжамц Доржханд

Keywords:

нягтлан бодох бүртгэл, бүртгэлийн үүсэл хөгжил, бүртгэлийн түүх

Abstract

Монгол улсад шинжлэх ухааны үндэслэлтэй нягтлан бодох бүртгэл үүсэж хөгжсөн нь улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. 1911 онд Богд хаант Монгол улс байгуулагдсанаар төрийн таван яам, Богдын шавь нарын
захиргаа, аймгуудын чуулган даргын гүйцэтгэх захиргаа, жанжны болон суурин жасаад, хошуу тамгын газар зэрэг албан газрууд өөрсдийн санхүү, албан татварын орлого, засаг захиргааны зардлын мөнгөн хөрөнгө, эд зүйлийн орлого зарлагын хөдөлгөөнийг бүртгэж данслах ажлыг хийж эхэлсэн. Улмаар 1921 онд Монгол оронд ардын хувьсгал ялсанаар эдийн засаг, бүртгэл санхүүгийн орчин үеийн системийг үүсгэн хөгжүүлэх үндэс суурь тавигдсан. Энэхүү үйл хэрэгт тухайн үеийн ЗХУ-ын эрдэмтэд, бүртгэлийн мэргэжилтнүүд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Харин Орос улсад нягтлан бодох бүртгэл нь Итали, Франц, Герман, Англи зэрэг барууны бусад өндөр хөгжилтэй улс орнуудтай харьцуулахад нилээд хожуу үүсэж хөгжсөн, өөрөөр хэлбэл тус улс тэдгээр улс орнуудын данс, бүртгэлийн туршлагыг судлан нэвтрүүлсэн байдаг. Тиймээс Орос улсад нягтлан бодох бүртгэл хэрхэн үүсэж хөгжсөн түүх болон Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн хөгжлийн онцлогийг энэхүү өгүүлэлд товч
авч үзсэн болно.

Downloads

Published

2023-03-03