Цахим (e-) баримтын хэрэгжилтийг сайжруулах нь

Authors

  • Хишигбаяр Лхагвасүрэн
  • Лхагвасүрэн Д

Keywords:

е-баримт, хуулийн хэрэгжилт, цахим систем

Abstract

Монгол улс 1998 оноос НӨАТ-ыг нэвтрүүлж, 2016 оны 1-р сарын 1-нээс шинэчлэн найруулсан НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлж байна. Шинэчилсэн найруулга нь татвар төлөгчийн оролцоотойгоор хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, татвар төлөгчдийг урамшуулах, бүртгэл, хяналтын тогтолцоог сайжруулах замаар бизнест ээлтэй, тэгш шударга өрсөлдөх орчныг бий болгох, далд эдийн засгийг бууруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэгдсэн. Шинэчилсэн найруулга хэрэгжсэнээр 2016 оны НӨАТ-ын орлого өмнөх оныхоос 70 тэрбум төгрөгөөр өссөн эерэг үзүүлэлттэй байгаа боловч зарим худалдааны төв, зах, дэлгүүрийг бүрэн нэгдсэн системд хамруулж чадаагүйгээс хэрэглэгчдэд нэгдсэн дугаар бүхий цахим төлбөрийн баримт (е-баримт) хэвлэж өгдөггүй зөрчил гарсаар байгаа нь татварын тэгш шударга зарчмыг алдагдуулж, хуулийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байна. НӨАТ-ын хуулийн хэрэгжилт сул байгаа захуудаас “100 айл” барилгын материалын захыг сонгон 145 бизнес эрхлэгч, 292 үйлчлүүлэгчээс асуулгын аргаар судалгаа авах замаар е-баримтын хэрэгжилтийг судлахад хэрэглэгчдийн 59% нь худалдан авалтандаа е-баримт огт авдаггүй гэсэн үр дүн гарсан. Мөн бизнес эрхлэгчид худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч е-баримтыг ялгаатай байдлаар олгодог бөгөөд НӨАТ-ын талаар хангалттай мэдлэгтэй бизнес эрхлэгчдийн е-баримт олголтын түвшин сайн байна гэсэн үр дүн гарсан.

Downloads

Published

2017-12-31