Татварын өршөөлийн хуулиудын хэрэгжилт, үр дүн: Монгол улсын жишээн дээр

Authors

  • Болор Бүрэн
  • Ундармаа Энхээ
  • Хишигбаяр Лхагвасүрэн

Keywords:

татварын өршөөл, татварын хуулийн хэрэгжилт, татварын өршөөлийн эерэг сөрөг үр дагавар

Abstract

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих зорилгоор хамгийн өргөн хэрэглэгддэг татварын бодлогын арга хэмжээ нь татварын өршөөл үзүүлэх явдал юм. Монгол Улсад 2007, 2008, 2015 онд татварын өршөөлийн хуулиудыг баталж хэрэгжүүлсэн байна. Манай орны хувьд татварын өршөөлийн хуулиуд нь илрээгүй байсан орлого, хөрөнгийг ил болгох, тэдгээрийг хууль ёсны бүртгэл хяналтад оруулах, татварын суурийг нэмэгдүүлэх болон татварын үндсэн зарчмуудыг хангах зэрэг зорилгыг хэрхэн биелүүлсэн, олон улсын туршлагатай харьцуулахад үр дүн нь ямар байгаа талаар судалж дүгнэхийг зорьсон болно. Судалгааны ажлын хүрээнд бизнесийн байгууллагуудын нягтлан бодогчид, татварын судлаач мэргэжилтнүүдээс асуулга, ярилцлагын аргаар судалгаа авч боловсруулалт хийсэн бөгөөд ТЕГ-аас гаргасан статистик мэдээллүүдийг ашиглав. Судалгаанд оролцогчдын үзэж байгаагаар болон статистик мэдээллийн дүнгээс харахад манай улсад хэрэгжсэн уг хуулиуд нь үндсэн зорилгоо биелүүлээгүй, татварын үндсэн зарчмуудыг биелүүлж чадаагүй гэсэн үр дүн гарч байна.

Downloads

Published

2017-12-31