Улсын салбарын дотоод аудитын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд

Authors

  • Өнөржаргал Агваандорж
  • Оюунтуяа П

Keywords:

төсвийн удирдлага, дотоод хяналт, дотоод аудит, төсвийн хөрөнгийн үр ашигтай, үр дүнтэй зарцуулалт

Abstract

Олон улсын мэргэжлийн байгууллагуудын үзэл баримтлал, бусад улс орнуудын сайн засаглалын туршлагад тулгуурлан манай улсын салбарын дотоод аудитын хөгжлийн өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, шийдвэрлэх зарим арга замыг санал болгох зорилгоор энэхүү өгүүллийг бичлээ. Манай улсын хувьд улсын салбарын дотоод аудитын анхны суурь 2009 онд Сангийн яамны бүтэц, зохион байгуулалтанд Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар байгуулагдсанаар эхэлсэн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд төсвийн удирдлагын тогтолцоонд дотоод аудитыг төлөвшүүлэхэд чиглэсэн гадаадын төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж, энэ чиглэлээр хууль, дүрэм, журам гарч эрх зүйн орчны тодорхой элементүүд бүрдэж байгаа, төрийн захиргааны байгууллагуудад дотоод аудитын алба байгуулагдаж, мэргэжилтнүүд дотоод аудиторуудад мэргэжлийн сургалтууд явагдаж байгаа зэрэг чамгүй ололтууд байна. Гэвч улсын салбарт дотоод аудитыг үр ашигтай хэрэгжүүлэхэд энэхүү үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, зохион байгуулалтыг оновчтой шийдэх, хүний нөөцийг тогтвор суурьшилтай ажиллуулах зэрэг тулгамдаж буй асуудлууд байсаар байна.

Downloads

Published

2017-12-31