Оросын Холбооны Улс дах санхүүгийн бус тайлагналын ач холбогдол, төлөвшил, хөгжлийн хандлага

Authors

  • Сорокина Елена Михайловна

Keywords:

тогтвортой хөгжил, Тайлагналын ерөнхий санаачлагын удирдамж (GRI), санхүүгийн бус тайлагнал, экологийн тайлагнал, нийгмийн хариуцлагын тайлагнал, тогтвортой хөгжлийн салбар дах тайлагнал

Abstract

Аж ахуйг тогтвортой хөгжлийн бодлогод нийцүүлэн эрхлэхийг өнөөгийн нөхцөл байдал шаардаж байна. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал (концепц) XX зууны эцсээр үүсэж бий болсон. Түүнийг хэрэгжүүлэх нөхцлийн салшгүй хэсэг нь бизнесийн мэдээллийн ил тод байдал мөн. Бүхий л сонирхсон хэрэглэгчдийн анхаарлын төвд байдаг нийгмийн хариуцлага, экологи, эдийн засгийн зэрэг компанийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл, үндсэн үзүүлэлтүүд нь санхүүгийн бус тайлагналыг бий болгодог. Өгүүлэлд ОХУ-ын компаниудын санхүүгийн бус тайлагналын талаарх тоо баримтуудыг эш татсан. Мөн санхүүгийн бус тайлагналыг бий болгохтой холбогдсон эрх зүйн болон ОХУ-ын засгийн газраас бизнесийн нийгмийн болон экологийн хариуцлагыг дээшлүүлэх талаар гаргасан хөтөлбөрийн баримт бичгүүдийн агуулгыг авч үзлээ.

Downloads

Published

2017-12-31