Хөрөнгө оруулалтын хувилбар сонголт, мөнгөн гүйлгээ

Authors

  • Баянмөнх Ц

Keywords:

хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт, харилцан орлуулагдах төсөл, харилцан хамааралгүй төсөл, мөнгөн гүйлгээ

Abstract

Хөрөнгө оруулалтын боломжит хувилбараас сонголт хийхэд тэдгээрийн хоорондын хамаарал чухал нөлөөтэй болдог. Хувилбарын харилцан хамаарлыг 1) харилцан орлуулагдах, 2) харилцан хамааралгүй гэсэн хоёр категорт хуваадаг. Харилцан орлуулагдах гэж нэг хувилбарыг нь хэрэгжүүлснээр бусдыг нь хэрэгжүүлэх боломж үгүй болдог хамаарлыг хэлдэг. Харилцан орлуулагдах хувилбараас сонголт хийхдээ өнөөгийн үнэ цэнээрх ашгийг шалгуур болгодог бөгөөд өнөөгийн үнэ цэнээр хамгийн их ашиг өгөх хувилбар нь хамгийн оновчтой хувилбар болдог. Харин харилцан хамааралгүй хувилбар гэж нэг хувилбарыг хэрэгжүүлсэн ч бусдыг нь хэрэгжүүлэх боломж хэвээр хадгалагдах биеэ даасан хөрөнгө оруулалтын хувилбар, бизнесийн боломжийг хэлдэг. Хөрөнгө оруулалтын боломж хязгааргүй их бол компанийн хөрөнгө оруулалтын нөөц хязгаарлагдмал байдаг. Иймд харилцан хамааралгүй хувилбараас сонголт хийхэд оруулсан хөрөнгийн өнөөгийн үнэ цэнээрх өгөөж чухал шалгуур болдог. Харилцан орлуулагдах ба харилцан хамааралгүй хувилбараас сонголт хийх арга зүйг эхний хэсэгт тайлбарлана.

Сүүлийн хэсэгт хөрөнгө оруулалтын мөнгөн гүйлгээг хэрхэн тодорхойлох, түүнд мөнгөн бус зардал, хүүгийн зардал, орлогын албан татвар зэрэг ямар нөлөөлөл үзүүлэх, хөрөнгө оруулалтын мөнгөн гүйлгээг төслийн, гадны капиталын, өөрийн капиталын мөнгөн гүйлгээдээр задлан иж бүрэн шинжилгээг хэрхэн хийх, энэ нь ямар ач холбогдолтой болох талаар тайлбарлана.

Downloads

Published

2023-03-02