Үнэлгээнд вета итгэлцүүрийг ашиглах нь

Authors

  • Барсболд Д

Keywords:

үнэлгээ, зах зээл, хувьцаа, хөрөнгө оруулагч, өгөөж, эрсдэл, вариаци, ковариаци, вета, CAPM, CML, Морнингстар, Ибботсон

Abstract

Эдийн засаг, нийгмийн өөрчлөлтийн хүрээнд хувийн өмчийг хуулиар хүлээн зөвшөөрсөн, төрийн буюу олон нийтийн өмчийг хувийн өмчид шилжүүлсэн зэрэг үйл ажиллагааны үр дүнд хувийн өмч хөрөнгийн арилжаалалт, зах зээлийн үндэс суурь тавигдсан юм. Үүний нэг нь яах арга байхгүй төрийн өмчийн компанийг иргэн бүрт олгосон цэнхэр, ягаан тасалбараар хувийн өмч болгон зах зээл дээр шилжүүлсэн явдал юм. Өнөөдрийг хүртэл төрийн буюу олон нийтийн өмчийг зохистой түвшинд хүртэл шилжүүлж дуусаагүй л байна. Энэхүү сонгодог хөгжсөн хөрөнгийн зах зээл дээр тооцогддог, мөн өнгөрсөн цаг хугацаан дахь үнийн арилжаалалтын тоон өгөгдөлд тулгуурлан батлагдсан олон онол, теоремууд ашиглагдаж байна. Үүний нэг нь үнэт цаасны арилжаалалтын үнийн мэдээлэлд тулгуурласан вета итгэлцүүр юм. Мөн вета хэмжигдэхүүнийг системт эрсдэл хэмээн үздэг. Харамсалтай нь манай орны хувьд хэдий хөрөнгийн зах зээл байгаа хэмээн ярьдаг боловч хөрөнгийн зах зээлийн тоон өгөгдөлд нь вета хэмжигдэхүүнийг тооцсон онолын үндсэн суурь үзэл баримтлал өнөөдрийг хүртэл гараагүй байна. Тиймээс үнэлгээчин, санхүүгийн судлаач, шинжээч нарын хувьд нийтлэг тооцогддог вета хэмжигдэхүүний онолын ойлголт, тооцдог аргачлал, тооцсон жишээ кэйсийг авч үзэх, Монголын өнөөгийн практикт ветаг тооцсон зарим нэг судалгааны үр дүнг тайлбарлах болно.

Downloads

Published

2023-03-02