Банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх арга зам, боломжууд

Authors

  • Оюун Л

Keywords:

банкны тогтвортой байдал, банкны өөрийн хөрөнгө, дүрмийн сан, өөрийн хөрөнгө нэмэгдүүлэх боломж

Abstract

Олон улсын валютын сан (ОУВС)-гаас манай улсад хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилт”-ийн төслийн хүрээнд банкны салбарын тогтвортой байдалд үнэлэлт дүгнэлт өгч, банкуудын эрсдэлийн удирдлагын аргачлалыг сайжруулах зөвлөмжийг боловсруулах зорилгоор активын чанарын үнэлгээ хийж байна. Үүнд хувь нэмэр болох зорилгоор энэхүү судалгааны ажлыг хийлээ. Банкны тогтвортой байдлыг хангадаг хамгийн гол хөрөнгө нь өөрийн хөрөнгө бөгөөд бид энэ судалгаагаараа манай улсад үйл ажиллагаагаа явуулж буй 14 арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн өнөөгийн байдалд 2015 оны III улирлын байдлаар үнэлгээ өгөөд зогсохгүй, активын хэмжээгээр нь гурав ангилан, аль банк нь аль хувилбараар өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх боломж байгаа талаар өөрсдийн дүгнэлтийг гаргаж, саналаа дэвшүүллээ.

Downloads

Published

2017-09-30