Хувьцааны үнэлгээнд ханшийн харьцааг ашиглах нь

Authors

  • Хүрэлбаатар Батжаргал
  • Болор Бүрэн

Keywords:

хувьцааны ханшийн харьцаа, хувьцааны дансны үнэ, ногдол ашиг олголт, ногдол ашгийн өсөлтийн хувь, өмчийн өгөөж, өрийн харьцаа, эрсдэл

Abstract

Ханшийн харьцааг үнэлгээний загварын зориулалтаар ашиглах онол, арга зүйн хандлагыг тодорхойлж, Манай улсын хувьцаат компаниудын өгөгдөлд тулгуурлан хувьцааны үнэ ханшийг тодорхойлох зорилгоор энэхүү судалгааг хийлээ. Судалгаанд Монголын Хөрөнгийн Бирж дээр хувьцаа нь идэвхитэй арилжаалагдаж буй 2010-2016 оны хооронд (7 жилийн туршид) 6-аас дээш удаа ногдол ашиг тараасан 10 компанийг сонгон авч ханшийн харьцааны загварыг туршсан болно. Судалгааны үр дүнгээр ханшийн харьцааны загвар нь Монголын нөхцөлд хувьцааны үнийг тайлбарлаж чадахгүй байгаа нь тодорхой болсон. Иймд цаашдаа хувьцааны үнэлгээний өөр загваруудыг судалж, турших шаардлагатай байна.

Downloads

Published

2017-06-30