Хөрөнгийн үнэлгээний өртгийн хандлагын хэрэглээ, түүний арга зүйн зарим асуудал

Authors

  • Мөнх-Очир Лувсан-Иш

Keywords:

хөрөнгийн үнэлгээ, өртгийн хандлага, орлуулалтын зарчим, орлуулалтын өртөг, нөхөн сэргээх өртөг, нөхөн орлуулах өртөг, биет элэгдэл, хуримтлагдсан элэгдэл, хойшлогдсон засварын өртөг, үүрэг зориулалтын элэгдэл, эдийн засгийн элэгдэл, элэгдлийн тохируулга

Abstract

Хөрөнгийн үнэлгээ манай оронд үүссэнээс хойш хорь гаруй жил өнгөрч, бодит эрэлт болсны зэрэгцээ мэргэшсэн үнэлгээчин, үнэлгээний мэргэжлийн байгууллагууд бий болж, хөрөнгийн үнэлгээний эрх зүйн орчин зохих түвшинд бүрдсэн ч үнэлгээ арга зүйн хувьд бүрэн төлөвшиж чадаагүй байна. Тийм учраас хөрөнгийн үнэлгээнд хамгийн түгээмэл ашиглагдаж байгаа өртгийн хандлагын хэрэглээ, орлуулалтын өртөг, элэгдлийн төрлүүдийн тооцооллын арга зүйг авч үзэж, дүгнэлт өгөх, цаашид боловсронгуй болгох асуудлыг өгүүлэлд тусгасан. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд судалгаанд тулгуурлан, өөрийн орны онцлогийг тусгасан арга зүй боловсруулж мөрдүүлэх нь өртгийн хандлагаар хийх үнэлгээний бодит байдлыг сайжруулах, арга зүйг төлөвшүүлэх үндсэн арга зам гэж үзсэн.

Downloads

Published

2017-06-30