Нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог боловсронгуй болгох асуудал

Authors

  • Аюуш Б

Keywords:

стандартын хороо, НББ, аудитын хяналт зохицуулалтын тогтолцоо, мэргэжлийн боловсрол, академик боловсрол

Abstract

Үндэсний компаниудын хөрөнгө оруулалт татах чадварыг дээшлүүлэх асуудал улс орны хөгжлийн үндсэн хүчин зүйлсийн нэг билээ. Компанийн үйл ажиллагааны мэдээлэл, ялангуяа санхүүгийн тайлан мэдээлэл бодитой, ил тод байх, хяналтын зохистой тогтолцоо бүрдүүлэх зэргээр сайн засаглалын зарчмыг хэрэгжүүлэх нь компанийн хөрөнгө санхүүжилт татах чадварыг тодорхойлох үндсэн нөхцөл юм. Хэдийгээр 10 шахам жилийн өмнө хийгдсэн боловч Дэлхийн банкнаас гаргасан ROSC АА (Аудит, Нягтлан бодох бүртгэлийн салбарын стандарт, дүрэм журмын хэрэгжилтийн тайлан)-д Монгол улсны нягтлан бодох бүртгэл аудитын тогтолцооны талаар хийсэн дүгнэлт, өгсөн зөвлөмж чухал ач холбогдолтой хэвээр байгааг саяхны судалгаа харуулсан байна. Нягтлан бодох бүртгэл аудитын тогтолцоог шинэчлэх замаар үндэсний аж ахуйн нэгж, байгууллагуудын засаглалыг сайжруулах, хөрөнгө оруулалт татах чадварыг нэмэгдүүлэх нь улс орны хөгжлийн үндсэн хүчин зүйл учраас бүртгэл аудитын тогтолцоог сайжруулах үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, уг хөтөлбөрт тусгах асуудлын талаар энэхүү өгүүлэлд тусгасан болно.

Downloads

Published

2017-06-30