Банкны тогтвортой байдлын шинжилгээнд хөшүүргийн үзүүлэлтийг ашиглах нь

Authors

  • Гэрэлт-Од Өвгөнхүү

Keywords:

банкны тогтвортой байдал, тогтвортой байдлын шинжилгээ, хөрөнгийн хөшүүрэг

Abstract

Банкны салбарын тогтвортой байдлыг үнэлэхэд санхүүгийн шинжилгээ голлох байр суурийг эзэлдэг. Дэлхийн улсууд үзүүлэлтүүдийг тооцоолох арга зүйн хувьд нийтлэг байдлаар Вазелийн зөвлөмжид санал болгосон санхүүгийн харьцааны үзүүлэлтүүдийг банкны салбарын тогтвортой байдлын хяналт үнэлгээнд ашиглахаас гадна банкны салбарын онцлогоос хамаарсан зарим нэг ялгаатай үзүүлэлтүүд болон босго утгыг засварлан хяналт үнэлгээг хийдэг байна. ОУ-ын түвшинд хийгдсэн банкны салбарын тогтвортой байдлын онолын судалгаа, туршлагыг судалсны үндсэн дээр МУ-ын банкуудын тогтвортой байдлын үзүүлэлтийг сайжруулах хэрэгцээ шаардлага, тооцох аргачлалыг боловсруулахыг зорьсон болно. Судалгааны үр дүнд хөшүүргийн үзүүлэлт нь банкны системийн тогтвортой байдлыг илэрхийлдэг эрсдэл, ашигт ажиллагаа, дампуурлын индексэд нөлөө бүхий үр дүнг үзүүлэх судалгааны ач холбогдолтой ба санхүүгийн тайлангаас тооцох боломжтой юм гэдгийг тодорхойлов.

Downloads

Published

2017-06-30