Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн шинэчлэл

Authors

  • Өнөржаргал Агваандорж

Keywords:

нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагнал, санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, СТОУС-ыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд

Abstract

Манай улсын нягтлан бодох бүртгэл, тайлагналд олон улсын стандартыг нэвтрүүлж эхлээд даруй 20 гаруй жилийг үдээд байна. Энэ хугацаанд аж хуйн нэгж, байгууллагуудад Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС)-ыг нэвтрүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг хэрэгжүүлсээр байгаа боловч өнөөгийн байдлаар аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан дээрх стандартын шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байгаа юм. Энэхүү өгүүлэлд дэлхийн улс орнуудад СТОУС-ыг нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаа туршлагад тулгуурлан Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн тогтолцооны шинэчлэлийн үйл явц, хүрсэн үр дүн, тулгамдаж буй асуудлууд, цаашдын чиг хандлагыг авч үзлээ. Судалгаанаас үзэхэд өнөөдрийн байдлаар манай улсад дэлхийн улс орнуудын нийтлэг жишгийн дагуу СТОУС-ыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн, энэ салбарт төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагын тогтолцоо төлөвшсөн, түүнчлэн энэхүү стандартыг аж ахуйн нэгж, байгууллагад хэрэгжүүлэх дэд бүтцийн асуудлууд хангалттай хэмжээнд шийдвэрлэгдсэн байна. Сүүлийн жилүүдэд манай улс олон улсын стандартад шилжих үзэл баримтлалдаа зарчмын өөрчлөлт хийж, СТОУС-д суурилсан үндэсний стандарт боловсруулах чиг хандлагыг баримтлах болсон нь Монгол улсын бүртгэл, тайлагналын тогтолцооны шинэчлэлийг хөгжлийн шинэ шатанд гаргана гэж үзэж байна.

Downloads

Published

2017-06-30