Нягтлан бодох бүртгэлийн сургалтын практикт тулгамдаж буй зарим асуудал

Authors

  • Авирмэд Даваацэрэн
  • Мишигдорж Мягмар
  • Лхагвасүрэн Дорж

Keywords:

сургалтын чанар, багшийн ажлын ачаалал, дээд боловсрол

Abstract

Их дээд сургуулийн багш нарын ажлын ачааллын үзүүлэлт нь зөвхөн багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх эдийн засгийн үзүүлэлт болоод зогсохгүй түүний мэргэжлийн үйл ажиллагааны чанар болон үр ашигт нөлөөлөх томоохон хүчин зүйлийн нэг болдог талаар судлаачид дурьдсан байдаг. Энэхүү судалгааны ажлын хүрээнд төрийн өмчийн зарим их дээд сургуулийн багш нарын ажлын ачааллыг холбогдох дүрэм журам, гүйцэтгэлийн үзүүлэлтүүдэд тулгуурлан тоон анализ, асуулга, ярилцлагын зэрэг уламжлалт судалгааны арга зүйг ашиглан боловсруулж нэгтгэсэн бөгөөд судалгааны үр дүнгийн мэдээлэл нь багшлах боловсон хүчний бодлого тодорхойлох, НББ-ийн сургалтын чанарыг сайжруулахтай холбоотой шийдвэр гаргалтанд ашиглагдах үндэслэлтэй мэдээлэл болно. Судалгааны үр дүнд багш нарын ачаалал их байгаа бөгөөд энэ нь суралцагч мэдлэгээ чадвар болгох, багш нар эрдэм шинжилгээ судалгааны ажлаа хийх боломжгүйд хүргэж, улмаар бүтээлч бус мэдлэгийг бий болгож байна гэж дүгнэлээ.

Downloads

Published

2022-12-31