“ТЭНГЭРЛЭГ ТУУЛЬС”-ЫН МОНГОЛ ОРЧУУЛГУУДЫГ ХАЛТИ АЖИГЛАХУЙ ДОР …
DOI:
https://doi.org/10.22353/TS20250118Keywords:
там, ариуслын орон, диваажин, терцина, задгай цагаан шүлэг, итали эх, бүрэнхий ойAbstract
Алдаа эндэгдлээ хүлээн зөвшөөрч, түүнийгээ засаж залруулахын чухлыг сургамжилсан нэн гайхамшигтай мөнхийн сонгодог бүтээл болох “Тэнгэрлэг туульс”-ыг монгол уншигчдад толилуулсан хоёр монгол орчуулгаас цөөн хэдэн бадгийг тулган, зарим дүн шинжилгээ хийж, өөрийн үзэл бодлыг хуваалцах үүднээс энэхүү илтгэлийг бэлтгэлээ. Монгол яруу найргийн нэлээд түгээмэл бөгөөд хүртээмжтэй хэлбэр хэмээн судлаачдын үздэг туульсын зохиолтой Дантегийн эл найраглал агуулгын хувьд төсөөтэй учраас хоёр орчуулагчийн аль аль нь эл байдлыг нарийн тооцож, монгол ардын туульсын хэлбэрээр толгой холбон шүлэглэх цагаан шүлгийг орчуулгадаа тулгуур болгосон нь эх зохиолын агуулгыг бүрэн дүүрэн илэрхийлэн гаргахад дөхөм үзүүлсэн хэмээн үзэх үндэстэй байна. Бид энэхүү илтгэлдээ орчуулгуудыг бүхэлд нь шинжлэн үзэх, аль нэгийг нь шүүмжлэх, эсвэл дөвийлгөн магтах зорилго агуулаагүйг энэ дашрамд дурдсуу.