ХЯТАД-МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТӨРӨЛЖСӨН НЭР ТОМЬЁОНЫ ОРЧУУЛГЫН АСУУДАЛ
DOI:
https://doi.org/10.22353/TS20250117Keywords:
төмөр зам, төмөр замын технологийн нэр томьёо, хятад хэлний орчуулга, стандарт орчуулгаAbstract
Ази тивийн төвд байрладаг далайд гарцгүй Монгол Улсын хувьд хамгийн тохиромжтой, хэмнэлттэй, суурь тээврийн хэлбэр нь төмөр замын тээвэр юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хувьд төмөр замын тээвэр нь үндэсний эдийн засгийг хөгжүүлэх гол холбоос бөгөөд өртөг багатай, тээвэрлэх хүчин чадал харьцангуй өндөр, тээвэрлэлтийн үр ашиг харьцангуй өндөр, аюулгүй байдал, цэгийн уялдаа холбоо, эрчим хүч хэмнэлт, хорт утаа ялгаруулалтыг бууруулах зэрэг давуу талтайгаас гадна тав тухтай, хямд, цаг агаарын бүх нөхцөлд тээвэрлэх онцлогтой.
Бид энэхүү өгүүллээрээ Монголын төмөр замын сурах бичгүүдийг хятад хэлнээ орчуулах явцад гарч буй нэр томьёоны орчуулгад дүн шинжилгээ хийж, хятад хэл дээрх нэр томьёог оновчтой бус орчуулан хэрэглэж байгааг зарим жишээгээр тодруулан тайлбарлаж, нэр томьёог орчуулахад тавигддаг зарчимд тулгуурлан оновчтой, зөв орчуулгыг дэвшүүлэх судалгаа хийснээ танилцуулсан болно.