“ГУРВАН ҮСГИЙН СУДАР” ЗОХИОЛЫН АГУУЛГА БОЛОН ОРЧУУЛГЫН ОНЦЛОГ
DOI:
https://doi.org/10.22353/TS20250105Keywords:
судар, сургах, хүмүүжүүлэх, орчуулга, онцлогAbstract
Хүн төрөлхтний оюун санааны амьдралд гарсан нэгэн том ололт бол хойч үеэ сурган хүмүүжүүлэх арга зарчмуудыг тодорхойлон гаргаж ирсэн явдал юм. Энэ нь өнөөг хүртэл урт удаан хугацааны туршид улам хөгжин боловсронгуй болсоор байгаа билээ.
Күнз, Сүнз, Мэнз, Лаоз, Жуанз, Гаоз зэрэг эртний гүн ухаантнууд хятад хүний ёс зүй, амьдрах ухаан, ертөнцийг үзэх үзэл, ойлголтын эх үндсийг тавьсан бөгөөд тэд “Зуун овог” /百家姓/, “Мянган үсгийн соёл” /千字文/, “Гурван үсгийн судар” /三字经/, “Дөрвөн бичиг” /四书/, “Таван ном” /五经/ гээд олон ном судар туурвисан нь одоо хэр хятадын сэтгэхүй, харилцааны суурь дэвсгэр болдог аж.
Гэрийн сургуулийн хичээлийн хэрэглэгдэхүүн “Гурван үсгийн судар” зохиолын агуулгыг сурах—журмыг мэдэх—ачлах гэсэн зарчмаар томьёолж болох юм. Өөрөөр хэлбэл гэрийн сургуулиар олгох сургалт хүмүүжил нь хүнийг жинхэнэ хүн болгох зарчимд тулгуурлаж байжээ гэсэн үг юм.
Энэхүү зохиол нь 3 үсэгтэй шүлгийн хэлбэрээр бичигдсэн учир унших, цээжлэхэд хялбар, товч бөгөөд хүүхдэд боловсрол олгоход чиглэсэн тул дэлхийн олон орны судлаачдын сонирхлыг татаж Англи, Франц, Орос, Япон, Солонгос, Монгол, Вьетнам, Герман, Испани зэрэг хэлнээ орчуулагдсан бөгөөд эдгээр орчуулга нь тухайн орны соёл, боловсролын онцлогтой уялдан орчуулагдсан байдаг.