ОРЧУУЛАГЧ, ХЭЛМЭРЧИЙН ЧАДАМЖИЙН СУДАЛГААНЫ ЗАЙЛШГҮЙ БОЛОХ НЬ
DOI:
https://doi.org/10.22353/TS20230102Keywords:
орчуулгын чадамж, орчуулагчийн чадамж, хэлмэрчийн чадамж, орчуулгын стандартAbstract
Монгол үндэстэн оршин тогтносон бүхий л үедээ орчуулах хэлмэрчлэх ажлаас ангид байгаагүй бөгөөд, эртний соёлт, бичиг үсэгтэй үндэстнийхээ хувьд утга зохиолын арвин өвтэйн дээр орчуулгын өв нь түүнээсээ дутахааргүй юм. Монгол хүн ямагт өөр үндэстэн угсаатны тухайн үеийнхээ хамгийн тэргүүний уран зохиол, сургаал номын охь ундаргаас орчуулгаар дамжин хүртэж ирсэн байдаг. Энэ үйл хэргийг орчуулагч хэлмэрч гүүш нар гүйцэтгэдэг байсан билээ. Бид “Мэргэд гарахын орон нэрт тогтоосон даяг” хэмээх орчуулгын нэр томьёоны толио XVIII зуунд туурвин бүтээсэн нь орчуулагч нарын чадамж тухайн үедээ ямар байсныг илтгэнэ. Өнөөгийн Монголын орчуулагч, хэлмэрч нарын ур чадварын байдлыг тогтоох, чадамжийг нь дээшлүүлэх аргазүй, аргачлалыг боловсруулах шаардлага тулгарч байгаа тул, энэ асуудлыг уг илтгэлд хөндлөө.