МОНГОЛ УРАН ЗОХИОЛЫН ХЯТАД ОРЧУУЛГЫН БАЙДАЛ, ОНЦЛОГ

Authors

  • Эгшиг Ш

DOI:

https://doi.org/10.22353/TS20220109

Keywords:

монгол уран зохиол, хятад орчуулга, эртний уран зохиол, шинэ үеийн уран уран зохиол, соёлын харилцаа, орчуулагч

Abstract

Монгол уран зохиолыг хятад хэлээр орчуулах үйл явц бүр Хүннүгийн үеэс ч эхэлсэн байх магадлалтай. Дундад зууны үед буюу Юань улсын үед орчуулгын ажил идэвхтэй өрнөж, бүр орчуулгын ажил эрхэлсэн хороо хүртэл байгуулагдаж байсан юм. Монгол зохиол хятад хэлнээ орчуулагдаж байсны нэг тод жишээ бол Монголын нууц товчооны бүлгийн хятад орчуулга болон үг бүрийн ард хадсан хадмал орчуулга гэж үзэх үндэслэл бий. Монголын шинэ үеийн уран зохиолын хятад хэлээрх орчуулгын ажил XX зууны дунд үеэс эрчимтэй хөгжсөн гэж үзэж болно. Эдүгээ XXI зуунд орчуулгын ажил зохих хэмжээнд үргэлжилж байгаа ч, монгол үндэстний уран зохиолын орчуулгын ажил сүүлийн жилүүдэд ӨМӨЗО-ны орчуулагчдын нийгэмлэгийн цөөнх үндэстний уран зохиолын орчуулгыг дэмжих бодлогын хүрээнд харьцангуй идэвхтэй өрнөж байгаа дүр зураг ажиглагдаж байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-12-01