“ХЯТАД, МОНГОЛ ШИНЭ ҮГСИЙН ТАЙЛБАР ТОЛЬ”-ИЙН ТУХАЙ
DOI:
https://doi.org/10.22353/TS20220102Keywords:
хятад монгол шинэ үгс тайлбар тольAbstract
Өвөр монголын ардын хэвлэлийн хорооноос 2020 онд “Хятад, монгол шинэ үгсийн тайлбар толь” ийн хоёрдугаар хэвлэлийг гаргаж, өргөн олон нийтийн хүртээл болгосон байна. Хөх хотноо хэвлэн гаргасан энэхүү шинэ үгсийн шинэ толь бичиг болбоос 1396 хуудастай том толь бичиг юм. Хэн дуртай хүн хийж чадамгүй энэхүү их гарын “Хятад, монгол шинэ үгсийн тайлбар толь”-ийн голлон найруулагчаар профессор Ц.Сүмбэрбат, Э.Хастуяа, дэд голлон найруулагчаар Г.Гэрэлмаа, М.Насан, Шю Лян, Хасцэцэг нар гар сэтгэл нийлж, хамтран ажиллажээ. Энэхүү толийн тэргүүн бүлэг буюу 1-1106 дугаар талд “Хятад толгой үгийн шинэ үгс”, дэд бүлэг буюу 1109-1152 дугаар талд “Латин галиг эхтэй шинэ үгс”, 1153-1163 дугаар талд “Араб тоо эхтэй шинэ үгс”, 1163-1185 дугаар талд “Байнга хэрэглэгддэг компьютерын үгс”, 1186-1198 дугаар талд “Байнгын хэрэглээний хятад, монгол төрөл хуваасан үгс”-ийг тус тус багтаан оруулсан бол 1199-1380 дугаар талд буй “Хавсралт” хэсэгтээ “он тооллын хүснэгт”, “ром тоо”, “байнга тохиолддог англи, америк овог нэр”, “олон улсын жин хэмжүүр”, “равжунгийн он тоолол”, “баяр дурсгалын өдөр”, “арван хоёр жил”, “төрөл садны хэлхээ”, “зурхай тоо”, “улсуудын туг далбаа”, “элементүүдийн үелэх систем” тэргүүтэн хэн хүнд хэрэг болохуйц 28 зүйлийн ойлголт ухагдахууныг багтааж оруулснаараа уншигчдад хэрэглээний чухал ач холбогдолтой болж чадсан гэж бодож байна. “Хятад, монгол шинэ үгсийн тайлбар толь”-ийн анхны хэвлэлийн хавсралтын тухай алдарт тользүйч, эрдэмтэн Ц.Норжин гуай “Хятад, монгол шинэ үгийн тайлбар толь”-ийн найруулагч 22 төрлийн агуулга бүхий хавсралтыг бүтээлчээр байрлуулсан нь толиныхоо гол агуулгатай тэнцмээр үнэ цэнтэй байр суурьтай болжээ” гэж үнэлж байсныг дурдахад илүүдэх юун.