ХАЙНРИХ ХАЙНЕГИЙН ЛОРЕЛАЙ ШҮЛГИЙГ МОНГОЛ ХЭЛНЭЭ ОРЧУУЛСАН НЬ
Keywords:
Үгчилж, утгачилж, галиглаж орчуулах зарчим, шүлэг, үг сонголт, домог, Хайнрих Хайне, Лорелай, байц өндөр, хадан хясаа, онгоц, далайчин, давалгаа, лусын охин дагина, жаргах наран, толгой холбох, сүүл холбох, жирмийн сүлжээ маягаар салаавчлан сүүл холбох, Пфальц гүн, алтан сам, алтан гоѐл, хонгор шар үс.Abstract
Хайнрих Хайне 1824 онд Лорелай хэмээх алдарт шүлгээ бичсэн бөгөөд 1837 онд Фрийдрих Зихлер уг шүлэгт ая зохиоснооргерман ард түмний дуулах дуртай дууны нэг болжээ.
Хайнрих Хайне энэ шүлгээ нэгэн домгоос үндэслэн герман шүлгийн түгээмэл бүтэц жирмийн сүлжээ маягаар хос хосоор нь салаавчлан сүүл холбож бичсэн байдаг юм.Хайнрих Хайне “лорелай” шүлгийнхээ нэг гурав, хоѐр дөрөвдүгээр шадыг адил төгсгөлтэй бичжээ. Энэ шүлгийг дэлхийн олон хэлэнд орчуулсан байдаг бол монгол хэлнээ ч дөрвөн хүн хөрвүүлжээ. Энэхүү өгүүллээр эдгээр орчуулгыг судалж үзэхийг хичээлээ. Ингэхийн тулд Хайнегийн шүлгийн эхийг нэг бүрчлэн үгчлэн буулгав. Мөн энэ шүлэгт орсон үгсийг жагсаагаад орчуулагч бүр хэрхэн монголчилсныг зэрэгцүүлэн харуулж, орчуулагч бүрийн хэрхэн
монголчилсныг үзүүлэхийг зорилоо.