ЗОХИСТ АЯЛГУУНЫ ОНОЛ БА МОНГОЛ ОРЧУУЛГА (төвдөч Ч.Алтангэрэлийн орчуулгын жишээн дээр)

Authors

  • Burnee D

Keywords:

зохист аялгууны онол, Зая бандид Лувсанпэрэнлэйн төвд хэлээр бичсэн жишээ шүлэг, дүр төгөлдөр чимэг, монгол орчуулга

Abstract

          Зохист аялгууны онолыг судалж, төвд хэлээр бүтээлээ туурвисан монгол эрдэмтдийн тухай хэд хэдэн цуврал өгүүлэл, ном бичсэн төвдөч эрдэмтэн Ч.Алтангэрэлийн орчуулах ур чадварын тухай энэ өгүүлэлд авч үзэх юм. Тодруулбал, Дандины "Зохист аялгууны толь"-ийн хоѐрдугаар бөлөг болох утгын чимгийг судалж, жишээ шүлэг бичсэн Зая бандид Лувсанпэрэнлэйн зохиолоос Ч.Алтангэрэл орчуулсан тухай өгүүлнэ. Зая банди Лувсанпэрэнлэй (1642-1715) 200 гаруй бадаг шүлгээс бүрдэх "Эсруагийн хөвгүүнийг баясгах  дуун эгшиг" хэмээх бүтээлээ утгын гучин таван чимгийн чухам ямар чимгээр бичсэнээ зааж тэмдэглээгүй билээ. Тийм учраас Ч.Алтангэрэлийн "Дүр төгөлдөр чимэг"-ийн орчуулга хэмээн тодорхойлсон шүлэг Дандины дурдсан чимгийн орчуулга мөн эсэхийг харьцуулан үзэв. Мөн Ч.Алтангэрэлийн орчуулгын уран сайхны онцлогийг тэмдэглэхийн ташрамд тус
орчуулгын хоѐр зүйл эхийг зэрэгцүүлэн үзэж, ялгаа зөрөөг ажиглав.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-07-15