СЕРГЕЙ ЕСЕНИНИЙГ БИ ХЭРХЭН ОРЧУУЛАВ

Authors

  • Nergui J

Abstract

            Оросын уянгын яруу найргийн ханхүү Сергей Александрович Есениний яруу найргийг шимтэн уншдаг, зүрх сэтгэлээрээ уяран хайрлаж явдаг та бүхэндээ алтнаас үнэтэй цагаа хайхралгүй хүрэлцэн ирсэн явдалд баярлаж буйгаа юун түрүүн илэрхийлье!
       Монгол Улсад анх удаа Сергей Есениний шүлэг, найраглалуудын орчуулгын талаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байгааг молхи орчуулагч шал өөр, тэс ондоо хэл, соёл, урлагтай талын Монголд нутагшиж эхэлж буйн илрэл гэж ойлгож байна. Сергей Есенинийг Монголд ийнхүү нутагшуулахад манай үе үеийн их гүүш нар цаг тухай бүртээ өөрийн гэсэн хувь нэмрээ жаал жаалхан ч гэсэн оруулсныг хамгийн түрүүнд цохон дурьдаж,
номын агаарт дүрст лагшингаа аль хэдийн хураасан заримынх нь дурсгалыг эргэн нэг санаж сэтгэл дотроо маанийн зургаан үсэг шивнэе. Харин өдгөө амьд сэрүүн, уран бүтээлээ туурвин гялалзаж яваа нэртэй, нэргүй олон дуун хөрвүүлэгч нарынхаа соѐн гэгээрүүлэх ариун үйлсэд өндөр амжилт хүсье ээ.

     Ингээд энэхүү хурлыг зохион байгуулагчдын зүгээс дуртгасан захиснаар илтгэл гэдэг юмыг анх удаа тавьж үзэхээр эрдэм ихэт, сүр хүчит та нарынхаа өмнө зориглон гарлаа. Ингэхийн тулд хамгийн эхлээд Сергей Есениний маш товчхон намтар хийгээд түүний уран бүтээлийн талаар хэдэн үг хэлэх нь зүйтэй биз ээ.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-07-15