ОРЧУУЛГЫН ТУХАЙ БҮТЭЭЛИЙН НОМЗҮЙ
Abstract
“Юманд учир, нуманд гичир” гэдэг. Орчуулгын тухай бүтээлийг бүртгэж эмхэтгэх гэсний учрыг юуны өмнө өгүүлье. Номын дэлгүүрт ороод “Орчуулгын ном бий юү?” гэвэл “Бий бий. Зөндөө бий.” гэнэ. Харин “Орчуулгын тухай ном бий юү?” гэвэл “Харин л дээ. Сайн мэдэхгүй байна. Бараг байхгүй байх аа.”
гэдэг. Ховор хуучин ном зардаг хүмүүсээс ч аанай л энэ үгийг сонсоно. Үнэхээр орчуулгын тухай ном, орчуулгын онол, орчуулгын шүүмж олж үзэхэд бэрх юм гэж үү? Ийн бодоод энд тэндээс чадлын хэрээр эрж хайж үзлээ. Үгүй юм аа. Орчуулгын тухай бүтээл чамгүй олон байхаар барахгүй үнэлж баршгүй эрхэм үг сургаал их байх ажээ. Эдгээрийг олон хүн ядаж зах зухаас нь ч болов олж үзээсэй, хаана ямар ном бүтээл байдаг юм бол гэж асуувал ийм ном бүтээл гарч байсан юм гэдгийг хэлээд өгчихдөг болох юм сан гэж зорьсон минь энэ билээ. Түүнчлэн энэхүү эмхтгэл бүрэн бусыг санаж цаашид улам баяжуулж үргэлжлүүлэн бүртгэж явах хэн нэгэн заавал байх ёстой юм шүү гэдгийг аминчлан захих нь зүйтэй болов уу.