“ЧҮНХЯНГ БҮСГҮЙН ДОМОГ” ЗОХИОЛЫН ОРЧУУЛГЫН ХЭЛ НАЙРУУЛГЫН ТУХАЙД

Authors

  • Oyungerel Ts

Keywords:

Солонгосын уран зохиол, Чүнхянг бүсгүйн домог, орчуулгын хэл найруулга, хүндэтгэлийн үг, хоршоо үг, шүлэглэсэн хэлбэр

Abstract

         Орчуулагч Д.Сайнбилэгтийн орчуулсан “Чүнхянг бүсгүйн домог” нь солонгосын утга зохиолын шилдэг төлөөлөл бөгөөд хэн бүхний мэдэх, тэр бүү хэл сурах бичигт зайлшгүй судлах зохиолын тоонд орсон бүтээл юм.Эртний хятадын сонгодог сургаал, шүлэглэл ихтэй, нэр томъёо ихтэй энэхүү
зохиолыг монгол хэлнээ орчуулсан нь орчуулагчийн нөр их хөдөлмөр билээ. Зохиолын гол дүрийн үйл хөдлөл, байр байдал, байгаль орчны дүрслэл нь монгол хэлнээ яруу тансаг буусан байдаг. Энэ нь орчуулагчийн гадаад хэлний ур чадвар төдийгүй эх хэлний мэдлэг, найруулгын чадвар бузгай болохыг илтгэх төдийгүй монгол сонгодог бичгийн хэлээр найруулан бичсэн нь орчуулгын хэл найруулгыг
тэр хэмжээгээр яруу тансаг болгожээ. Шүлэглэсэн хэлбэрийн толгой мөр холболт, хүндэтгэлийн үгийн зохистой хэрэглээ, хоршоо үгийн найрлага зэргийг чадамгай ашигласан нь уг бүтээлийн үнэ цэнийг улам нэмэгдүүлж байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-07-14