ХЯТАД-МОНГОЛ ОРЧУУЛГАД ӨВӨР МОНГОЛ ОРЧУУЛАГЧИД ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГЫН ТУХАЙ

Authors

  • Khugjilt B

Abstract

         Орчуулага гэдэг бол өргөн утгаараа хэл ба хэлний, хэлний хувилбар ба хэлний хувилбарын, хэл ба хэлний бус кодын хоорондох хөрвүүлэлт, үндсэн мэдээллийн дамжуулалтыг хэлнэ. Явцуу утгаараа хэлний хоорондох хөрвүүлэлт болно. Иймээс орчуулага нь орчуулагчаар субьект болгосон хэлний хоорондох,
хэл болон хэлний бус код хоорондох мэдээллийг итгэмжтэй, чөлөөтэй, яруу тод дамжуулах үйл явц мөн. Хятад, Монголын харилцаа бүх салбарт өргөн хөгжиж байгаа өнөө үед харилцааны гүүр болох орчуулагчдад тавигдах шаардлага улам бүр өндөржсөөр байна. Өвөр Монголчууд бол Монголчуудтай нэг үндэстэн, Хятадын цөөнх болсны хувьд, хэлний талаар өөрийн давуу талтай ч түүхийн
зарим цаг үед хоёр орны харилцаа зогсонги байсан, ондоо ондоо улс төр, соёлын нөлөөлөл гэх мэт шалтгаанаас улбаалж, зарим нэр томьёо, хэл хэллэгийн ялгаа бий болж өргөжсөн нь ч үгүйсгэхийн аргагүй юм. Ийнхүү Өвөр Монгол орчуулагчид тавигдах шаардлагад нийтлэг зүйлс байхаас гадна, өвөрмөц зүйлс бас байгаа юм.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-07-14