УРАН ЗОХИОЛЫН БИЧВЭР ДЭХ КОННОТАТИВ, ПЕРИФРАЗ УТГА, ТҮҮНИЙГ ОРЧУУЛАХ НЬ
Keywords:
Коннотаци,перифраз утга, үгсийн сангийн хувиргалAbstract
Аливаа уран зохиол, яруу найраг бол тухайн ард түмний түүх,соёлын онцлогийг маш нарийн дүрсэлсэн бүтээлүүд юм. Дэлхийн сонгодог зохиол, яруу найраг нь хүмүүний оюун ухааны билгийн нүдийг нээж, илүү өргөн,гүн гүнзгий сэтгэдэг зөв хүнийг төлөвшүүлдэг. Харин энэ бүтээлүүдийг гадаад хэлнээс орчуулж Монголын ард түмэнд хүргэх, Монголын сонгодог сайн бүтээлүүдийг гадаад хэл рүү хөрвүүлж гадны уншигчдад хүргэнэ гэдэг орчуулагч хүний хийх ажил. Хэл соёлын ялгаатай ард түмний хэл хоорондын орчуулгыг, тэр тусмаа сонгодог болон зарим хуучирсан үг хэллэгтэй зохиол
бүтээлийг орчуулах ярвигтай хэцүү ажил. Уран зохиол, яруу найрагт зохиогч нь бүтээлдээ хүч нэмж, чимэг оруулах зорилгоор коннотаци,перифраз утгыг ашиглах тохиолдол элбэг байдаг үүнийг дүйцэлтэй зөв хийхийн тулд орчуулагч эх хэлнийхээ үгсийн санг, үгийн сангийн хувиргалыг маш сайн хийдэг байх нь
зүйтэй юм.