ЧОЙ.ЛУВСАНЖАВ, Г.ЛУВСАН НАР “ГЕРМАН ХЭЛ ӨӨРӨӨ СУРАХ БИЧИГ”-ТЭЭ ГЕРМАН, МОНГОЛ ХЭВШМЭЛ ХЭЛЛЭГИЙГ ХЭРХЭН ДҮЙЦҮҮЛСЭН НЬ

Authors

  • Tserenchuluun A

Keywords:

хэвшмэл хэллэг, хэлц, дүйцүүлэл, ишлэх, иш татах, татал үг, хадмал, үгчилбэл, утгачилбал, хэлний орчин

Abstract

          Др. проф. Чой. Лувсанжав, Др. Гэндэн нар 1973 онд “Герман хэл өөрөө сурах бичиг” хэмээх номыг зохион хэвлүүлсэн нь одоо эрээд олдохгүй эрдэнэ, сураад олдохгүй сувд болжээ. “Герман хэл өөрөө сурах бичиг” ном зохион байгуулалт сайтай, авсаархан, герман хэл анхлан сурч байгаа хүнд ойлгомжтой, мөн герман хэлийг ямар нэг хэмжээнд суран хэрэглээ болгосон хүн ч гэсэн сөхөж харахад илүүдэхгүй нь лавтай. Орчуулах, хөрвүүлэх дасгалд монгол үлгэр, домог, хэвшмэл хэллэг, хэлц оруулсан нь номыг сонирхолтой болгожээ. Мөн номын оршилд хэл сурах хүнд зориулан үнэтэй сургамж өгсөн нь гадаад хэл сурч буй хэн бүхний мөрдөж явах зүйл ажээ.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-07-14