СОЛОНГОСЫН УТГА ЗОХИОЛЫН МОНГОЛ ОРЧУУЛГЫН ТОЙМ

Authors

  • Erdenechimeg G

Keywords:

Монгол солонгос орчуулга, солонгос монгол орчуулга, яруу найргийн орчуулга, үргэлжилсэн үгийн зохиолын орчуулга, эртний сонгодог уран зохиол

Abstract

     Солонгосын уран зохиолыг монгол хэлээр орчуулсан бүтээлийг 1990-ээд оноос өмнөх ба хойшхи гэж хоёр ангилж болно. 1990-ээд оныг зааг болгон авч үзсэний учир нь энэ үеэс солонгос хэлтэй үндэсний мэргэжилтэй боловсон хүчинг Монголын их дээд сургуулиудад бэлтгэж эхлэсэнтэй холбоотой. Энэхүү өгүүлэлд 1990-ээд оноос хойшхи Солонгосын утга зохиолыг монгол хэлээр орчуулсан байдлыг тоймлон өгүүлэв. Дипломат харилцаа тогтоосноос хойшхи хугацаанд чамгүй тооны бүтээлийг орчуулж, монгол уншигчидад танилцуулсан бөгөөд үүнд БНСУ-ын утга зохиолын орчуулгын сангуудын дэмжлэг туслалцаа чухал үүрэг гүйцэтгэв. Ялангуяа Солонгосын эртний сонгодог уран зохиолын хоёр ч бүтээлийг монгол сонгодог бичгийн хэлээр чадварлаг орчуулсан нь анхаарал татаж байна. Үүний зэрэгцээ чанарын хувьд тун тааруухан бүтээл ч гарсаар байгаа нь орчуулгын шүүмж хөгжихгүй байгаатай тодорхой хэмжээгээр холбоотой тул сүүлийн хорь гаруй жил солонгос хэлнээс орчуулга хийж, туршлага хуримтлуулсан орчуулагч нар энэ чиглэлээр манлайлан ажиллах шаардлагатай байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-07-14