ГЕРМАН-МОНГОЛ, МОНГОЛ-ГЕРМАН ОРЧУУЛГЫН БҮТЭЭЛИЙН ТОЙМ

Authors

  • Ariun J

Keywords:

Герман-монгол орчуулгын бүтээлийн төрөл, он дараалал, зарим нэгэн ажиглалт, монгол-герман орчуулгын зохиолын жагсаалт

Abstract

       1930-аад онд их зохиолч Д.Нацагдорж “Алтан цох” зохиолыг орчуулснаар герман-монгол орчуулгын бүтээл төрсөн хэмээн баримталдаг байна. Социализмын үед буюу 1990-ээд оны ардчилсан хувьсгал өрнөх үе хүртэл орчуулсан зохиолын дийлэнх нь агуулгын хувьд үзэл сурталжсан байх тул БНАГУ-ын (хуучны социалист герман улс) зохиолчдын бүтээл туурвил байдаг байна.Орчин цагт энэ хандлага нэгэнт үгүй болж нийгэм улс төрийн, шинжлэх ухаан техникийн, үүнд, сэтгэлгээний, гүн ухааны гэх мэт өргөжин тэлж байна.Монгол-герман орчуулгын хувьд Erich Haenisch, Bernhard Julg, Walther Heissig, Erika Taube, Manfred Taube, Klaus Koppe, Barkmann, Udo.B., Renate Bauwe зэрэг судлаачид сонгодог болон орчин цагийн зохиол бүтээл, үлгэр туульсыг орчуулсан байна.Тооны хувьд авч үзвэл сүүлийн жилүүдэд өмнөх цаг үетэй харьцуулахад герман хэлнээс эх хэлнээ орчуулсан бүтээлийн тоо төдийлэн хангалттай бус байгаад их, дээд сургуулиуд, үүнд, МУИС мөн өөрийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрт шинэчлэл хийн тусгах шаардлага бий.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-07-14